Төсөл хэрэгжүүлэх нэгжид Агаарын шугам хариуцсан инженер нээлттэй сонгон шалгаруулж ажилд авна
Европын сэргээн босголт хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа “Чойр-Сайншандын 220 кВ-ын 2 хэлхээт 220.4 км урт цахилгаан дамжуулах агаарын шугам, 220/110/35 кВ-ын дэд станц барих төсөл”-ийн Төсөл хэрэгжүүлэх нэгжид Агаарын шугам хариуцсан инженер нээлттэй сонгон шалгаруулж ажилд авна. Үүнд:
1. Төсөл хэрэгжүүлэх нэгжид агаарын шугам хариуцсан инженер – 1.
Тавигдах шаардлага:
- Дэд станц, цахилгаан сүлжээ, систем, автоматжуулалт, цахилгаан хангамжийн мэргэжлийн бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх;
- Мэргэшсэн болон зөвлөх инженер бол давуу тал болно;
- Мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх;
- Баримт бичиг боловсруулах өндөр ур чадвартай байх;
- Компьютерийн хэрэглээний програмуудыг бүрэн ашиглах чадвартай байх;
- Багаар ажиллах, удирдан зохион байгуулах чадвартай байх;
- Илүү цагаар ажиллах, ажлын ачаалал даах чадвартай байх;
Ажилд орохыг сонирхогчид дараах материалыг бүрдүүлж өгнө үү. Үүнд:
1. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт;
2. Төрийн албан хаагчийн анкет;
3. Иргэний үнэмлэхний хуулбар;
4. Мэргэжлийн үнэмлэх, дипломын нотариатаар баталгаажуулсан хуулбар;
5. Ажлын туршлагын талаарх мэдээлэл; /Нийгмийн даатгал, шимтгэл төлөлтийн лавлагааг хавсаргах/
Дээрх материалуудыг 2023оны 04 дугаар сарын 06-ны өдрийн 16:00 цаг хүртэл доорхи хаягаар хүлээн авна.
Хаяг: Эрчим хүчний яам, Засгийн газрын 14-р байр, 100 тоот өрөө
Утас: 51-267072, и-мейл: baasankhuu@energy.gov.mn(pdf хэлбэрээр хавсаргах)




























Сэтгэгдэл