Эрчим хүчний яам ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ

A- A A+


Photo

                Олон улсын ахмадын өдрийг тохиолдуулан Эрчим хүчний дэд сайд Д.Доржпүрэв, ЭХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт, Эрчим хүчний хөгжлийн төвийн захирал Я.Пүрэвжав болон тус төвийн хамт олон ЭХЯ-нд ажиллаж байгаад өндөр насныхаа тэтгэвэрт гарсан  ахмадуудаа хүлээн авч уулзан, яамны хэмжээнд өнгөрсөн нэг жилийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлынхаа талаар товч танилцуулж, санал бодлыг нь сонсон хүндэтгэл үзүүллээ.  

             Энэ үеэр саяхан Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цол хүртсэн ЭХЯ-ны Ахмадын зөвлөлийн дарга н.Пүрэвжавт ЭХЯ,  Эрчим хүчний хөгжлийн төвийн удирдлагууд хүндэтгэл үзүүлж, алд цэнхэр хадаг,  мөнгөн аяга өргөн барьлаа. Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан н.Пүрэвжав нь эрчим хүчний салбарт 50 гаруй жил ажиллахдаа жирийн инженерээс цахилгаан станцын дарга , ЭХЯ-ны боловсон хүчний мэргэжилтэн, Ахмадын зөвлөлийн дарга зэрэг ажлыг тасралтгүй хийж ирсэн юм. Дашрамд дурдахад, эрчим хүчний салбараас 40 гаруй гавъяат ажилтан төрснөөс 3 нь тэтгэвэрт гарсныхаа дараа хүртэж байжээ.    

Мэдээний төрөл: Мэдээ мэдээлэл

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл

Салбарын үйлдвэр компаниуд
  • Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
  • Багануурын дулааны станц
  • Даланзадгадын дулааны цахилгаан станц
  • Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
  • Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
  • Улаанбаатар дулааны сүлжээ
  • Дорнод бүсийн эрчим хүчний систем
  • Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
  • Дулааны гуравдугаар цахилгаан станц
  • Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
  • Налайхын дулааны станц
  • Дулааны хоёрдугаар цахилгаан станц
  • Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
  • Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
  • Диспетчерийн үндэсний төв ХХК
  • Алтай улиастайн эрчим хүчний систем
  • Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Баруун бүсийн эрчим хүчний систем
  • Дарханы дулааны цахилгаан станц
  • Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
  • Амгалан дулааны станц
  • Дулаан шарын гол
  • Баянхонгор эрчим хүч
  • Хөвсгөл эрчим хүч
  • Дархан дулааны сүлжээ