ДЭД БҮТЦИЙН УДИРДЛАГЫН МАГИСТРИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД УРЬЖ БАЙНА
Эрчим хүчний салбарын байгууллагуудад цахилгаан, дулааны чиглэлээр 3-аас дээш жил ажиллаж байгаа, англи хэлний өндөр мэдлэгтэй, 35 хүртэлх насны инженер залуучуудыг Япон Улсын Иокохамагийн Үндэсний Их сургуулийн 2018 оны “Дэд бүтцийн удирдлагын магистр”-ийн тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна. Сонирхсон инженерүүд дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
· 35 хүртэлх насны байх;
· Англи хэлний TOEFL/IELTS-ийн сертификаттай байх;
· Мэргэжлээрээ тухайн байгууллагадаа 3-аас дээш жил ажилласан байх;
· Урьд нь Япон Улсын Засгийн газрын тэтгэлэгт хамрагдаж байгаагүй байх;
Шаардлага хангасан инженерүүд дараах бичиг баримтыг бүрдүүлж, 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 15.00 цагаас өмнө Эрчим хүчний яамны Гадаад хамтын ажиллагааны хэлтэс(316 тоот өрөө)-т ирүүлнэ үү. Үүнд:
· Өргөдлийн маягт (зааварчилгааг доорх линкээр татаж авна уу)
· Ажлын газрын тодорхойлолт (тус газар хэдэн жил ажилласныг тодорхойлсон байх)
· Цахилгааны инженер/дулааны инженерээр төгссөн баклаврын дипломын хуулбар
· Англи хэлний TOEFL/IELTS-ийн сертификат
· Магистрын судалгааны төлөвлөгөө зэргийг бүрдүүлнэ үү. Өргөдлийн маягтыг доорх линкээр татаж авна уу.
.png)




























Сэтгэгдэл